ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Э.ТУНГАЛАГ
2024/03/25

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа юм. Энэхүү өөрчлөлтөөр 467 өрхийн 2016 иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүдийг арилгах юм.

Тогтоолын төсөлд тус дүүргийн 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 хүн ам хилийн заагаараа 22 дугаар хороонд орсон байгааг иргэний үнэмлэхийн хаягаар нь буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээх, 12 дугаар хорооны 56 өрхийн 289 хүн ам хилийн заагаараа 12 дугаар хороо, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд шилжсэн байгааг 21 дүгээр хороонд үлдээх шаардлага үүсээд байна. Энэхүү өөрчлөлтийг хийхэд иргэдийн иргэний хаягийн бүртгэл мэдээлэл өөрчлөлт орохгүй, хаяг солигдохгүй, эдийн засгийн зардал гарахгүй гэсэн тооцоог хийжээ. Зөвхөн e-gazar буюу газрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтүүдийг хийж оруулах юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид саналаа хэлж, зарим асуудлаар Нийслэлийн ЗД болон бусад албаны хүмүүсээс тодруулж тайлбар авлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ бол зөвхөн хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай асуудал бөгөөд иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, өмч хөрөнгийн бүртгэлээс үүдэлтэй хохирсон зэрэг асуудалгүй. Геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо 16 дугаар хорооны эргэлтийг заагийг 22 дугаар хороонд оруулж зурсан. Энэ алдааг засахтай холбоотой ямар нэгэн зардал гарахгүй” гэдгийг дахин тодотгосон юм.

Төлөөлөгч Г.Гангамөрөнгийн хувьд дээрх алдааг гаргасан албан тушаалтад ямар хариуцлага тооцох талаар тодруулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг тайлбарыг өглөө. Улмаар тогтоолын төслийг олонхын саналаар баталж, нутаг дэвсгэрийн заагийг дахин тогтоолоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05