2024 ОН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАЛУУН ЖИЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙГ НҮБ АНХААРУУЛАВ

Э.ТУНГАЛАГ
2024/03/20

Өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарал, хуурай газар, далайн усны температур нэмэгдсэн мөн мөсөн гол, далайн мөс ихээр хайлж буйтай холбоотойгоор НҮБ-ын Цаг уурын байгууллага дэлхийн дулаарлын “улаан дохио”-г өгөв.

Тодруулбал Дэлхийн цаг уурын байгууллага мягмар гарагт гаргасан тайландаа 2024 он дээд амжилт тогтоосон халуун жил болох магадлал өндөр байгааг дурджээ.

Дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5-аас дээш хэмээр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах нь цаг уурын нэг чухал зорилт гэдгийг онцолсон. 

Харин Европын холбооны цаг уурын байгууллагын мэдээлснээр 2023 оны гуравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд дэлхийн дундаж температур цельсийн 1.5 хэмийг давсан буюу 1.56 хэмд хүрсэн. 

Дэлхийн цаг уурын байгууллагын мониторингийн ахлагчийн хэлснээр дэлхийн цаг агаарын төлөв байдалд нөлөөлдөг Номхон далайн усны хэм "Эль Нино" үзэгдэл болсноос жилийн дараа нэмэгдэх хандлагатай байдаг аж.

2023 онд "Эль Нино" үзэгдэл болсныг эрдэмтэд баталсан. Тэгэхээр энэ жил түүхэн дээд рекорд эвдэх хэмжээний халуун байх эсэх нь эргэлзээтэй ч өнгөрсөн оны үзүүлэлтийг давах магадлалтай байгааг хэлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05