ЖИЛД 12 МЯНГАН ЭЭЖ АМАРЖДАГ ЭХЭМҮТ НУРАХ ЭРСДЭЛТЭЙ БОЛСОН ГЭВ ҮҮ?

Э.ТУНГАЛАГ
2024/03/19

1987 онд өнөөгийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилга ашиглалтад орж улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлсээр өдгөө 37 жил болж байна.  Энэ хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй зарим газраа бохир нь задарч өтгөн шингэнтэйгээ холилдсон газарт бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ өлгийдөн авч байна гэдэг эмгэнэл гэхээс өөр юу гэж хэлэх вэ?

Улсын хэмжээнд жилд 77 мянган эх амарждаг гэх тоо байдгаас 12 мянга нь нийслэлийн Баянгол дүүрэгт байрлалтай ЭХЭМҮТ-д амарждаг байна. Гэтэл төрөхөөр очсон ээжүүд ор хүрэлцээгүй коридорт хэвтэх энүүхэнд болж.

ЭХЭМҮТ-д төрөх дөхсөн эхчүүд ор хүлээж эмнэлгийн коридорт 3 хонож байв… /2023 оны 10 сар/

Хог шаар шиг л амьдрах юм энэ улс оронд өнөө маргаашгүй төрөх гэж байгаа эхчүүд эмнэлгийн өрөө олдохгүй коридорт. Одоогийн байдлаар энд, энэ коридорт, энэ сандал дээр, зарим нь шалан дээр 3 хонож байна. Эргэж хөрвөж чадахгүй ёолсон ээжүүд хаа сайгүй. Дандаа л ийм байдаг гээд эмч, сувилагч нар нь бүр энэ байдалд дасчихсан.

ӨРӨХ ГЭЖ ИРСЭН ЭЭЖҮҮД ШАЛАН ДЭЭР ХЭВТЭЖ БАЙГААД БАЛГАС БОЛСОН БАРИЛГАД ЭНДЭХ ҮҮ? 

Дийлэнхдээ эрсдэлтэй жирэмсэн ээжүүд тусламж үйлчилгээ авах гэж 21 аймаг 9 дүүргээс ЭХЭМҮТ-д ирдэг. Гэтэл олон арван жил засвар хийгдээгүй тус эмнэлгийн барилга гаднаасаа хана нь цууралт өгөөд эхэлсэн харагдана. 

Саяхан нэгэн иргэн “ Энэ балгас шиг болсон эмнэлэгт анхаарч байгаа албан тушаалтан байтугай ажиллаж байгаа хүмүүс нь ч үг дугарахгүй. Бүхий л нөхцөл байдалдаа дасчихсан хүмүүс болж. Дуугуй суусаар ажилтан, амаржих ээжүүд гээд бүгд нэг өдөр нурсан эмнэлгийн балгас дороос олдох вий дээ” хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 22 цагийн өмнө
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 19 цагийн өмнө
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 17 цагийн өмнө
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06