Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 18-ны 16:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид зургаан километр зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.
Харамсалтай нь гал түймэрт гурван настай хүү өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн 29 настай эрэгтэйн нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төвд тус тус шилжүүлэн өгчээ.