УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/03/18

Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу толгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая.тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломж бүрдэхээр байна. Иймд Засгийн газраас эхний ээлжинд Монгол Улсын үйлдвэрлэж, экспортолж буй зэсийн нийт баяжмалын 10%-ийг биржээр арилжаалах бодлогын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас, Зэсийн баяжмалын биржийн арилжаа сэдэвт хэлэлцүүлгийг худалдагч, худалдан авагч талуудын оролцоотойгоор танхимаар болон онлайнаар зохион байгуулж, арилжааны зарчим болон гэрээний нөхцөл зэрэг асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

 
Хэлэлцүүлэгт БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонгконг, ОХУ, Швейцар, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк зэрэг улсын, мөн дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Уг арга хэмжээнд оролцож буй БНХАУ-ын Жүнтяошань группын дэд ерөнхийлөгч Рубин Бай “ Манай групп 1956 онд Хятадын үндэсний “Эхний таван жилийн төлөвлөгөө”-ний үеэр байгуулагдсан. Хятад дахь зэс үйлдвэрлэлийн долоон томоохон баазын нэг юм. 68 жилийн турш цаг үеийн өөрчлөлт, зах зээлийн туршилтын үр дүнд зэсийн геологи, хайгуул, зураг төсөл, олборлолт, ашигт малтмалын боловсруулалт, хайлуулах, зэсийн шинэ материалыг нэгтгэсэн Хойд Хятадын хамгийн том зэсийн компани болтлоо хөгжиж байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьд Нортерн Зэс нь Жүнтяошань группын зэсийн салбарын үндсэн ашигтай нөөц ба гол бизнесийг төвлөрүүлж, орчин үеийн гурван үндсэн уурхай, хоёр өндөр технологийн хайлуулах үйлдвэр, зэсэд суурилсан шинэ материалын гүн боловсруулах үйлдвэртэй.

 Жунтяошань групп нь зэсийн баяжмалын импортын бизнесээр танай улстай удаан хугацааны турш эдийн засаг, худалдааны нягт харилцаатай байсан. 2023 онд “Оюу толгой ХХК” (ОТ уурхай) болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 90 мянган тонн зэсийн баяжмал импортолсон. Энэ удаад Монгол Улсын Уул уурхайн яам, “Эрдэнэт” үйлдвэрээс урилгаар танай улсад 30 мянган тонн зэсийн баяжмал худалдан авах тендер, худалдан авах ажиллагаанд оролцохоор ирсэн. Мөн Монголд зэс хайлуулах үйлдвэр барихад туршлага хуваалцах хэлэлцээр хийнэ. Энэхүү хамтын ажиллагааны ач холбогдол нь хайлуулах үйлдвэрийн шинэ төслийг түргэн шуурхай, саадгүй ахиулж, хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05