ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ҮЕД ГАЛТ ТЭРГИЙГ АНХААРАЛ, СЭРЭМЖТЭЙ ЖОЛООДОХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/03/15

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч гол мөрөн, нуур, гуу, жалга, суваг, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, хөрсний ус, булаг гарч, халиа, тошин үүсэж, шар усны үерт өртөх, хүчтэй салхи шуурганы улмаас төмөр зам, замын байгууламж элсэнд дарагдах эрсдэлтэй нөхцөл байдал бий болжээ.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд үерийн улмаас их хэмжээний эвдрэл гарч байсан бөгөөд дахин давтагдах эрсдэл өндөр байгаа тул ус хураах талбай ихтэй болон үер ус ихээр буудаг хэсгүүдэд онцгой анхаарахыг төмөр замын газруудад зөвлөв.

  1. Замын ангиуд үзлэг шалгалтыг нормын дагуу хийж, төмөр замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, бут бургасыг цэвэрлэх, гол горхины урсгал голдирлыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах;
  2. Гүүрнүүдийн усны түвшин хэмжих хэмжээсүүдийг тодруулах, гүүр хоолойн бригадын машин механизм багаж хэрэгсэлд үзлэг хийж шаардлагатай засвар үйлчилгээг хийж бэлэн байдлыг хангах;
  3. Анхаарамж олгох километрүүдийн жагсаалтыг өртөөнүүдэд мэдэгдэх, өртөөнд байрлах пакетуудад үзлэг хийж шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх;
  4. Зүтгүүрийн бригад, зааварлагч машинч нарт тусгайлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсох хүртэл арга хэмжээ авч ажиллах километрүүдийн жагсаалтыг танилцуулж галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсох хүртэл арга хэмжээ авч ажиллах талаар тусгайлан зааварчилгаа өгөх;
  5. Голын мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдирлын доторх гүүрний тулгуурт урсгалын хурднаас хамааруулан норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтад орох нөхцөл бүрдсэн тохиолдолд шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах, хаврын шар ус урсан өнгөрсний дараа ус зайлуулах шуудуу, хиймэл байгууламжид тогтсон хог хаягдлыг дахин цэвэрлэхэд хяналт тавьж ажиллах;
  1. Замын ангиуд засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, үерийн нөөцийн материалыг бүрдүүлж, хүн хүчийг бэлэн байлгах;
  2. Гүүр, хоолой, хиймэл байгууламж ул шорооны хаврын паспортын үзлэгийг чанартай зохион байгуулж холбогдох ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэх;
  3. Салхи шуургатай үед элсэнд дарагдах магадлалтай цэгүүдэд үзлэг шалгалтыг тогтмол хийх, элсний нүүдлийг зогсоох урт хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж ажиллах;
  4. Элсэнд дарагдсан суваг шуудуу, ус зайлуулах хоолойн орох, гарах амсрыг цэвэрлэж үерийн ус урсах нөхцөлийг хангах;
  5. Зам, замын аж ахуйн салбарт томилогдон очиж буй шинэ залуу боловсон хүчин, мэргэжилтэн ажилтан, инженер техникийн ажилтнууд үерээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зөв сонгож зохион байгуулах дадлага туршлага суулгах, сургалт зохион байгуулах, шаардлагатай үед үерийн эргүүлийг графикийн дагуу ажиллуулах;
  6. Замын дээд бүтэц элсэнд дарагдах магадлалтай хэсгүүдэд газар орчны байдлаас хамааруулан хамгаалалтын бүс бий болгох, тухайн бүсэд тээврийн хэрэгсэл, малын хөдөлгөөнийг хорьж хөрсний гадаргын цардуулыг эвдэхгүй байх арга хэмжээ авах;
  7. Төмөр замын сүйрэл, осол, гологдлын мэдээг “Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам”-д заасны дагуу холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлж ажиллах нь зүйтэй.

 

Эх сурвалж: ЗТХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05