Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.
Уг өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол эмэгтэйчүүдийн тухай тоон мэдээллийг гаргажээ.
Манай улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 26.7 настайдаа гэрлэдэг бөгөөд хамгийн түгээмэл нэр нь Хулан, Номин-Эрдэнэ, Мишээл юм.
Харин хамгийн урт нэр нь Мариамкристинаэнэрэлсайхан аж.
Хөдөлмөр эрхлэлтийн тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 53.3 хувь нь, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын 37.2 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эрчүүдийн цалин 2.3 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн ялгаа нь 600,000 төгрөг байгаа юм.