Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзжээ.
Энэ үеэр Засаг даргын орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.
Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.