САР ШИНИЙН БАЯРАА АЖЛЫН ТАВ ХОНОГТ ТЭМДЭГЛЭХ САНАЛ ГАРГАЛАА

Д.УЛСБАЯР
2024/02/16

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үндэсний уламжлалт хоёр баяраар л урт хугацаанд амарч, бусад баярын өдрүүдээр ажлаа цалгардуулахгүй байх иргэдийн саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байсан. Тэгвэл тэрбээр эл асуудалд дахин байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ:

Сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргаж байгаа. Бусад баяр гэгдэх тэмдгэлэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй

Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.

НЭГ: Ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш #валентины_баяр#сүнсний_баяр#зул_сар#хар_баасан_гараг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж чухал өдрүүдийнх нь нэг болсон. Төв азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн Монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд бол эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.

ХОЁР: Эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь манай улсын хувьд 3-р сарын 08-нийг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилдд 20-иод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлд өдрүүдийг баяртай ялгаж салгах тал дээр анхаарах нь цаг үеийн шаардлага болжээ.

ГУРАВ: Ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. 

Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05