НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАТАЛЛАА

Д.УЛСБАЯР
2024/02/08

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг өнөөдөр хэлэлцэв. Эхлээд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм. Сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс гэрээний дагуу төлөх төлбөрийг машин цагийн зардлаас суутгасан суутгал, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ. Санд төвлөрүүлэх орлого, сангийн хөрөнгөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах хөрөнгийг нийслэлийн тухай жилийн төсөвт тусгах аж. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг төслийг танилцуулахдаа “Сангийн үйл ажиллагааг тогтмолжуулснаар 2024 оны хувьд ₮28.2 тэрбумыг санд эргэн төвлөрүүлнэ гэж тооцож байна. Мөн нийслэл улсын төсвийн хөрөнгөөр авсан 600 автобусны 50-иас дээш хувийг нь хувийн хэвшилд түрээстэйгээр ашиглуулах гэрээ хэлэлцээр хийж байна. Эхний ээлжийн 150 автобусыг ААН-үүд рүү шилжүүлсэн бөгөөд гэрээний гол нөхцөл нь урьдчилгаа 3 хувийн төлбөр, нийт автобусны үнийн дүнг 7 жилийн хугацаанд графикаар эргэн төлөх юм” гэлээ. Мөн 2009 онд ААН-үүдэд хуваарилсан автобусны эргэн төлөлтийг санд төвлөрүүлэх графикийг гаргаж, компаниудад хүргэсэн гэлээ. Цаашид автобусны хэрэгцээ шаардлага гарсан тухай бүрд парк шинэчлэл хийх журмаа баримталж ажиллана гэсэн юм. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “2009 онд нийслэл хот 400 автобусаар парк шинэчлэл хийж, автобус компаниудад хуваарилсан. Харамсалтай нь нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн автобаазууд эргэн төлөлт цаашлаад парк шинэчлэл, нийтийн тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг тооцох, засвар үйлчилгээ хийх асуудлыг орхисон. Үүний хор уршгийг өнөөдөр татвар төлөгчид нуруун дээрээ үүрч байна. Засаг дарга зөвхөн автобус биш нийтийн тээврийн олон төрөл буюу метро, дүүжин тээвэр зэрэг асуудлыг оруулж ирж байгаа. Тиймээс хуваарилагдсан автобусны төлбөр орж ирэх, дээр нь менежментээрээ элэгдэл хорогдлоо ААН-үүд тооцож явах хяналтыг сайжруулмаар байна. Автобус авсан бол дараа дараагийн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээний асуудлыг сангийн журмаараа хариуцлагатай хэрэгжүүлэх томъёоллыг журамд тусгах хэрэгтэй” гэлээ. Мөн энэ стандарт, хариуцлагын асуудлыг зөвхөн хувийн хэвшил биш нйслэлийн өмчит автобаазуудад адил үйлчлэх ёстой гэдгийг тодотгосон. Улмаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг олонхын саналаар баталлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05