БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26, 36 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИНА

Э.ТУНГАЛАГ
2024/02/05

Хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Гэтэл тухайн байршилд 40 мянга орчим иргэн оршин суудаг. Иймд газар чөлөөлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөөд байна.

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хэмжээний барилгажилтын дүнд Улаанбаатар хотод олон том орон сууцны хороолол бий болсон. Тухайн хотхон, хорооллоос ажил, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гэх мэт бусад газар луу чиглэсэн хөдөлгөөн нь түгжрэлийн гол шалтгаануудын нэг болдог. Тиймээс хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна. Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээлээ.

Чөлөөлсөн талбайд барих сургууль, цэцэрлэгийн тендерийг товлосон хугацаанд зарлах, аж ахуйн нэгжүүдтэй яаралтай зөвшилцөх, орц, гарцыг нэмэгдүүлэх, барилгын ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгүүдийн бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлыг түргэн шийдвэрлэж ажиллахыг Хотын дарга дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 7 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05