ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ГАЛД ӨРТСӨН БАЙРНЫ ГАДНА ШУГАМ СҮЛЖЭЭ ГЭМТЭЛГҮЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/02/05

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гал түймэрт өртсөн барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг Хотын стандарт, хяналтын Газраас урьдчилсан байдлаар танилцууллаа.

Ажлын хэсэг эхний 10 хоногт барилга байгууламжийн төлөв байдал, ШТС-д тавигдах хяналт шалгалтыг хийсэн байна. Энэ дагуу усан хангамж, дулаан, цахилгаан, барилгад ашигласан материал зэрэг найман төрлийн үзлэг хийгдэж, дээж авах, хэмжилт хийх ажлууд хийгджээ. Галд өртсөн таван объектын дүгнэлт гаргах юм байна.

Эхний байдлаар 207 дугаар байрны нэгдүгээр давхарт 3, 2-5 давхарт 20, 6-12 давхарт 35 нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр дөрвөн айл төлөвлөжээ. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн, сургууль, цэцэрлэгийн барилгатай хүзүүвчээр холбосныг шалгалтаар тогтоосон байна.

207, 208 дугаар байр 2015 оны зургаар 2017 онд улсын комисст орсон. Гэхдээ уг хоёр барилга өөр өөр газар дээр баригдсан боловч нэг комиссын дүгнэлт гарсан байна. 207 дугаар байранд 58, 208 дугаар байранд 37 айл, нэмэлт давхарт дөрвөн айл төлөвлөгдсөн. 207 дугаар байрны зүүн хойд хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртөж, техникийн давхрын зүүн талын барилга бүрэн шатжээ.

803 дугаар байрны хувьд 2015-2016 онд баригдаж ашиглалтад орсон. Гадна гоёлын хийц бүхий багана дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёмкостод цохигдож эвдэрсэн байна. Барилгын дотор ус болон дулаан хангамжийн шугам сүлжээнүүд бүрэн гэмтсэнийг солихоос өөр аргагүй болсон ч гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарчээ.

830 дугаар байрны 85 айлын цонх хагарснаас хоёр болон гуравдугаар орцын 1-6 дугаар давхрын айлуудын цонхыг бүрэн шиллээд дууссан. Үүнээс дээш давхрынхыг сольж байгаа юм байна. Техникийн давхрын цахилгааны самбар, тэжээл, кабель, цахилгаан шат бүрэн шатжээ.

Одоо хохирлын хэмжээ, сэргээн засварлах төсөвт өртөг, зардлыг тооцох ажлуудыг хийж байна. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 6 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05