Бямба, Ням гарагт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон.
Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ.