Манай компанийн газ тээвэрлэж явсан автомашин осолд орсон. Ослын үеэр үүрэг гүйцэтгэж амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлж байна. "Монгол Улсад хийн аж ахуй, газ тээвэрлэх дүрэм байдаг. Аюултай ачааг тээвэрлэх дүрэм байдаг.
Манай компанид хот хоорондын 20 гаруй газ тээвэрлэдэг автомашин бий. Манай компани шаардлага хангасан, техникийн зориулалтын газ тээвэрлэдэг автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайд аюултай ачаа тээвэр явах маршрут гаргасан. Тэр маршрутын дагуу заасан цагт шатахуунаа тээвэрлээд явж байсан. Осолд гаргасан автомашин 2024 нэгдүгээр сард худалдаж авсан байсан. Дөрөв дэх удаагаа л тээвэр хийж байсан. Хоёр машин шүргэлцээд ёмкость цоорсон гэх дүгнэлт гараагүй. Газ дангаараа гал гаргахгүй. Газын хий агаартай холилдож оч үсэрвэл гал гарна. Газ алдлаа гэхэд оч үсрээгүй бол агаарт дэгдээд алга болдог. Осол болсон газарт одоогоор газын хий байх боломжгүй" гэв.