“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТАЛААР АХМАДУУД ЭСЭРГҮҮЦЭЖ “НҮЦГЭН” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/01/18

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурал(УИХ)-ын тогтоолын төсөл өчигдөр батлагдсан. Энэхүү шинээр батлагдсан тогтоолын төслийг ахмадууд эсэргүүцэн 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох ёстой хэмээн  “НҮЦГЭН” хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) Ж.Ганбат цагаан сараас өмнө 116,000 орчим төгрөг 2022 оны ногдол ашиг болгож олгохыг зорино гэсэн юм. Тэгвэл  ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үүнийг эсэргүүцлээ.

Хэвлэлийн хуралд оролцсон иргэдийн төлөөлөл “Хоёр жил гаруй шаардлага тавьсны эцэст “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг ард түмэнд өгөх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон хуралдаанаар тус компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэвч сая оруулсан шинэ тогтоолын төсөлд энэ асуудлыг тусгасангүй. Энэ 34 хувийг ард түмэнд эзэмшүүлснээр нэг иргэнд 1290 хувьцаа оногдох ёстой. Энэ нь 580,000 төгрөгийг нэг иргэнд олгох учиртай гэсэн үг. УИХ иргэдийнхээ эсрэг ажиллаж байна. Тиймээс дараагийн арга хэмжээгээ авч энэ тогтоолын төсөлд бүхэлд нь хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 7 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05