2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод биедээ ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байна” гэх дуудлага, бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уг нас барсан эмэгтэй нь БНСУ-д нас барсан дүүгийнхээ хэргийг хөөцөлдөж байсан А.Болормаа аж. Цахим орчинд түүнийг БНСУ-д амиа алдсан гэх мэдээлэл тархсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас Монголд амиа алдсан гэдгийг мэдээллээ.