Хүүхэд багачууд Монгол бөхийн өргөөний Их танхимд үндэсний болон самбо бөхийн дугуйланд үнэ төлбөргүй хичээллэх боломжтой болжээ.
Тодруулбал өнөөдөр ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгасан байна.
Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн Спорт цогцолбор барихаар төлөвлөж байгааг БТСУХ-ноос мэдээллээ.