Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон. Иймд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хууль зөрчихгүй байхад анхаарах асуудлуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр олон дагагчтай буюу инфлүүнсерүүдийг сонгуулийн сурталчилгаанд оролцож, нэр дэвшигчийг дэмжихийг хориглосон гэх мэт хүмүүсийн хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхэд халдсан мэт ташаа ойлголтууд гарлаа. Ийм зүйл огт байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооны хуульч тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 47.4 дүгээр заалт дээр бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байх, бусдын нэр, алдар хүндэд халдахгүй байх тухай бийг хэлсэн” гэлээ.