ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР ЖИЛ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/01/08

Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдсээр байгаа. Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байна. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байна.

Тэмбүү өвчин халдвартай хүнээс хүнд халддаг. Цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшилж, эдгээрээр бохирлогдсон эд зүйлсээр ховор тохиолдолд халдварлах боломжтой хэдий ч хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох үед голчлон дамждаг.

Мөн бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр тэмбүү өвчин дамждаг. Халдвартай ээж жирэмсний үедээ шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлээгүйгээс хүүхдэд халдаж, төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэдэг.

Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгснөөр тэмбүүгийн халдвартай эсэхээ мэдэх боломжтой.

Хэрэв ямар нэг эрсдэлд өртсөн гэж үзвэл Улаанбаатар хотод ХӨСҮТ, өрхийн эмнэлэг, аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж байгаа.

Тэмбүү өвчнийг эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэснээр бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ дууссаны дараа давтан хяналтын шинжилгээг эхний жилдээ улирал тутамд, хоёр дахь жилээс зургаан сар тутам ийлдэс судлалын шинжилгээ сөрөг болох хүртэл эмчийн хяналтад байна.

Уг өвчнөөр дахин өвдөж болдог учир хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, арьс гэмтээх үйлдлүүд хийхээс зайлсхийх байдлаар тэмбүүгийн халдвараас урьдчилсан сэргийлэх боломжтой


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 6 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05