Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ, АМЖИЛТАА ЗАРЛАВ

Д.УЛСБАЯР
2024/01/04

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж овсгоотож, хийсэн ажил, уулзсан тойргийнхноо тайлагнаад авав.

 Тэрбээр “Өнгөрсөн жилийн парламент болон хувийн ололт амжилтаа ярьмаар байна. 2023 онд Ховд аймагт нийт 83 уулзалтыг зохион байгууллаа. Бусад аймгийн томоохон 21 сумдад уулзалт хийсэн. Дөрвөн аймгийн төв дээр иргэдтэй уулзалт хийсэн байна.  Гурван өдрийн нэгийг иргэдтэй уулзалт хийх байдлаар зохион байгуулж ажилласан. УИХ-ын индер дээрээс 96 иргэний үгийг төрийн байгууллага болон УИХ, яам, тамгын газар, агентлагт хандаж хэлсэн. Үүнээс 30 орчим иргэний асуудлыг хойноос нь явж шийдвэрлэсэн байгаа. Гэхдээ энэ бол хувь хүний асуудал биш. Нийтлэг эрх ашиг л би ярьдаг. Уулзалтуудаас үүдэж 21 хуулийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргөн барьсан. Түүнээс тавыг нь батлуулсан амжилтыг гаргалаа. Нийгмийн даатгалын багц хуультай батлагдсан миний өргөн барьсан гурван хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд 9.4 тэрбум төгрөг манай ахмадууд дээр очиж байгаа. Түүнчлэн 7 биш 5 жилийн хуулийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг очиж байгаа. Гэхдээ Засгийн газар хэрэгжүүлэх дээрээ хэтэрхий бага тавиад, тогтоол дээрээ хуулийг гажуудуулсан тохиолдол байгаа. Миний өргөн барьсан концевцоор бол 140 тэрбум төгрөг очих ёстой байсан” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05