Усны Газраас хөрсний ус шавхаж буй барилгын компаниудын зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.Батбаяр "Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын уулзвар хуучин Худалдаа Хөгжлийн Банк байсан барилгыг нурааж, барилга барьж байгаа компани дээр 5-6 сарын хугацаанд очиж шалгалт хийхэд тасралтгүй ус гоожиж байна. Харамсалтай нь тавьсан шаардлагад хариу өгсөнгүй.
Уг барилга дээр барилгыг барьж байгаа "Хурд пропертис" ХХК, түүний туслан гүйцэтгэгч "Рийверстөүн пропертис" ХХК гэсэн хоёр компани бий.
Энэ байгууллага яаралтай Усны газар дээр ирж хэдэн насосын талаар мэдээллээ хэлэхгүй бол бид аргагүй эрхэд усны нөөцөд хохирол учруулсан аргачлалаар тооцно. Нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын 3-4 хоног хэрэглэх хэмжээний усыг ашиглаж байна" гэв.