УИХ-ын чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"/ЭТТ/ компанийн ногдол ашгийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг тогтоолыг дагаад баялгийн сангийн тухай хууль батлагдах ёстой, хуулийг хэзээ оруулж ирэх вэ?, ЭТТ компанийн ногдол ашиг гэж иргэн бүрд хэдэн төгрөг олгох вэ?
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болгож, Ерөнхий сайдад танилцуулсан. Ойрын хугацаанд Засгийн газрын хуулиар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
Аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалын сангаар дамжуулж, орон сууц авах, эрүүл мэнддээ зарцуулах, эсвэл хуримтлал нь өсөх боломжуудыг тусгасан. Оны эцсийн аудитын тайлан гарсны дараа Баялгийн сангаас хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилахыг шийднэ.
Харин ЭТТ компанийн ногдол ашгийн тухайд 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон Сайн хувьцаагаар хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж олгох юм.