Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо 12 давхар орон сууцны байрны цахилгаан шат гацаж, дотор нь нэг хүн агааргүйдсэн тухай дуудлагыг Онцгой байдлын газар / ОБЕГ/ өчигдөр өдрийн 11:28 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Ц /66 настай эмэгтэй/-г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.