ОХУ манай улсад нийлүүлдэг 345 МВт-аа нийлүүлж байгаа ч нийслэлд оройн цагаар хэсэгчлэн тог тасарч байгаа юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Шаардлагатай тохиолдолд эрчим хүчний хэрэглээг 1-2 цаг хязгаарлахаар зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана" гэсэн юм.