Өнөөдөр 10 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн I хороо, 120 мянгатын автобусны буудал дээр автобус шатсан тухай бид мэдээлсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн шуурхай тасаг 7 алба хаагч 2 автомашинтай 10:39 цагт гарч 1.5 км замыг туулан 10:41 цагт очин ажилласан байна. Тухайн шатсан автобус “Сутайн буянт” ХХК-ийн “ТЭЦ-3 Офицеруудын ордон” чиглэлийн 41-84 УАА улсын дугаартай автобус байсан ба хөдөлгүүр болон зорчигчийн хэсэг шатсан нь тогтоогджээ. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй юм.