Б.НАРАНЗУЛ: ДҮҮГ МААНЬ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООР ГҮЖИРДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Д.УЛСБАЯР
2023/12/20

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралтын эгч Б.Наранзул дүүг нь гүтгэж гэмт хэрэгтэн болгох гэж байна гэсэн агуулгатай зүйл цахим хуудаснаа оруулжээ.

Тодруулбал, тэрбээр "Нэгэнт УИХ Гишүүн Ундрам дүүг маань гэмт хэрэгтэн гэж хайрлуулахыг зорьж байгаа тул Ч. УНДРАМ хэн юм, эрх мэдэл мөнгөөр бүгдийг шийдэж чадна гэж өөртөө бардах түүний төрсөн эцэг нь хэн юм гэдгийг үнэний зах зухаас хэлж ярих нь зөв юм байна гэж бодлоо. Тэд ах дүүгээрээ нийлэн хэрхэн хүн гүтгэж чаддаг гэдгийг бичиж сэтгэлээ ядаж онгойлгоё.

Ундрам гишүүны аав болон эцэг нэгтэй төрсөн дүү , авга эгч нь гэх 2-р гарын үсэг зурдаг санхүү эрхэлсэн захирал гээд бүгд худал мэдүүлэг өгөн дүүг маань бүлэглэн гүжирдэж эхэлж байгаан байна. Манай дүүгийн алдаа болохоор ажлыг нь хийж байхдаа хадам аавтайгаа утсаар ярин амаар зөвшөөрөл авч байсан нь бичгээр нотлогдож чадахгүй тул ийнхүү гүтгэлэг зохион байгуулж дүүг гэмт хэрэгтэн болгох зорилготой юм байна.

2019 оны 11 сарын тэр нэг өдөр гал тогооны ширээн дээрх үйл явдлын дараа дүүгээ салах байх гэж бодож байтал хадам аав нь 2020 онд сонгууль болох тул дүүг маань амьдралд алдаа оноо байдаг, ээж нь п... чинь бас ийм байсан хэмээн, уучилчих гэж гуйн сайхан ажил, төсөл байна гээд ажлаа сайн хийж энэ хар бараан дурсамжыг санагалзах завгүй бай хэмээн 2 ч компанийнхаа гүйцэтгэх захирал болгосон байдаг юм. Бүх итгэлээ өгч буй мэт үзүүлэн эцэс сүүлд нь дүүгийн бүрэн итгэл авч амаар ажлаа заан чиглүүлж байснаа өнөөдөр бүгдийг үгүйсгэсэн байна. Бүтэн 3 жил хөлс хүчээ урсган ажиллаж хадам аавдаа итгэх итгэл нь ямар их байсан гээч. Би ч Ундрамын удаа дараа салалтын үедээ гаргаж байсан аймшгийн авираас болоод итгэхээ больсон болохоор нэг л ёозгүй, олигтой үг амнаас гардаггүй угаасаа, дүүд тэгэж хэлэх бүрт Чинбат хадам аав Ундрамаас өөр, их сайн хүн та мэдэхгүй байна гэж их өмөөрдөг байсансан. Ажиллаж байхдаа, амьдарч байхдаа сална даа гэж бодсон бол бичгээр зөвшөөрөл авах байсан байх, эсвэл хөндлөнгийн хүний компанид ажиллаж байсан бол...., Гэтэл тийм хар буруу санаа байхгүй болохоор бичгээр биш нүүр тулан ярилцаж үүрэг чиглэл авч байсан нь буруудаж байгаан байна. Дүү ч тэр хүний мэдүүлэг хараад шоктой л байна. Би ч яахав иймэрхүү урвалт үзсэн болохоор гайхаагүй.

Ийм ёс суртахуунгүй, мөнгөний төлөө, эрх мэдлийн өмнө тэдний ах дүүс худлаа ярин гүтгэлэг зохион байгуулж байгаа нь яагаад ч улс орны ирээдүйн төлөө ажиллаж чадах улс төрч биш гэдгийг нь хүмүүс мэдээсэй гэж бичлээ. Суурь хүмүүжил их ярьдаг даа манайхан. Тэгвэл гишүүний суурь нь гэр бүлээрээ иймэрхүү.

Суурь хүмүүжил муутай хүнийг өндөр боловсрол, их эрх мэдэл, мөнгө зэрэг нь буруу тийш хөтөлдөг гэдэг байхаа.

Олон түмэнд боловсрол сайтай харагдан сонгогдоод эрх мэдэлд очмогц хуулийн хүрээнд хэрхэн мөнгө олох арга ухаан сүвэгчилж, өөрийн дайсан, үзэн яддаг хүмүүсээ хэрхэн замаасаа хуулийн хүрээнд зайлуулахаа маш сайн хийдэг юм байна.

Ийм юманд зарцуулах цагаа уг нь олон түмний сайн сайхны төлөө зарцуулдагсан бол ч ...." гэжээ.


4
angry
0
care
1
haha
18
liked
4
love
6
sad
17
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 8 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05