БАЙР СУУРЬ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ДЭЭР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Д.УЛСБАЯР
2023/12/20

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

Хүүхэд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа орчиндоо хэрхэн хамгаалагдах, ямар нөхцөл баталгаагаар хангагдах тухай асуудлыг зохицуулсан “Хүүхэд ажиллаж байгаа орчин” гэсэн зүйлийг хуулийн төсөлд нэмэх саналтай байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг таслан зогсооход чиглэсэн болон хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ:

Хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөг зэрэг бүх төрлийн мөлжлөгөөс хамгаалах тогтолцоог хуулийн төсөлд тусгасан. Төслийн нэг томоохон хэсэг нь цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлууд юм. Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг эцэг, эхийг үүрэг, хариуцлагажуулах замаар шийдвэрлэхээр тусгасан.

Ажлын хэсгээс томъёолж оруулж ирсэн, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ бусдын орон байранд нэвтрэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулахыг хориглох, мөн эцэг, эх, асран хамгаалагч, соёл, спортын арга хэмжээнд хүүхдээ оролцуулахдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж байх, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн хамтаар эцэг, эх нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж багш, боловсрол сургалтын байгууллагад хүүхэд хичээлдээ тодорхойгүй шалтгаанаар ирээгүй тохиолдолд нэн даруй эцэг, эхэд мэдэгдэх, эрсдэлт нөхцөлд хүүхэд өртсөн тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх зэрэг зарчмын зөрүүтэй саналуудын дийлэнх нь хуулийн нэлээд хэсгийг эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн байна.

Соёл спортын салбарт хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт 24 цагаас дээш хугацаагаар арга хэмжээнд оролцуулсан тохиолдолд 15 хүүхэд тутам заавал нэг хүн харгалзан явах, аливаа төрлийн хурдан морины уралдааныг зохион байгуулагч заавал харьяа орон нутгийн захиргаанд мэдэгдэх, уралдаанч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах хүрээнд морь уралдуулж байгаа, морины өмчлөгчид үүрэг хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтуудыг дэмжив.
Түүнчлэн, гамшиг онцгой байдлын нөхцөлд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд байгаа газраас нь авч явах болон тээвэрлэхийг хориглох, хүүхэд хамгаалал, удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн байгууллагад ажиллуулахыг хориглох, сум, хорооны 3000 хүртэлх хүн ам тутамд нэг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байхаар тооцож ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг боловсролын нийгмийн ажилтны нэгэн адил тогтоох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

“Хүүхдийг үл хайхрах” гэсэн томъёоллыг эрх зүйн агуулгыг бүрэн, зөв тусгасан өөр үгээр сольж найруулах, хүүхэд хамгааллын зарчмын талаарх 1.5 дугаар дугаар зүйлийн “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэдтэй шууд харьцаж ажилладаг болон бусад хүнд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд зааж сургахдаа бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно” гэсэн 1.5.2-т “багш, сурган хүмүүжүүлэгч” гэж нэмэх зэрэг төслийн хэл найруулга, дэс дараалал, бүтэц, бусад хууль тогтоомжтой нийцэх нийцлийн талаар санал гаргаж байна.

Мөн Гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын даргад тавих шаардлагыг багасгах болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллын тухай хэсгийг хасах саналтай байна.

Тэрбээр Сум, хорооны 3000 хүртэлх хүн ам тутамд нэг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байхаар тооцож ажиллуулах тухай заалт дээр цөөнх болсон юм.

Тогтоолын төсөлд, Түр хорооны ажиллах хугацааг дахин зургаан сараар нэг удаа сунгахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05