Үдээс хойших сонсголоор тус компанийн нүүрс баяжуулах үйлдвэр болон газрын тос дамжуулах хоолой холбоотой мэдээллийг сонсож байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүдийн асуултад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн асан П.Өлзийнаран хариулт өгөв.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН АСАН П.ӨЛЗИЙНАРАН:
Намайг ажиллаж байх хугацаанд УИХ-ын гишүүний дүү, найз, сонгуульд нь явсан хүн, УИХ-ын гишүүн, түүний зөвлөх, туслах хүртэл ЭТТ компанийн ТУЗ-д ордог байсан.
2016 оноос өмнөх АН-ын үед материалаа устгаад явсан ТУЗ-ийн гишүүд хэн байсныг мэдэхгүй. Харин 2016 оноос хойш Ардчилсан Намаас Р.Бурмаа гишүүн, Х.Болорчулуун гишүүний дүү Х.Болор-Эрдэнэ суусан. Түүнчлэн дарга нарын хуулийн зөвлөх, туслахууд ТУЗ-д байсан.