С.БАЯРЦОГТ СОНСГОЛД ЯАГААД ДУУДАГДСАНАА Ч ОЙЛГООГҮЙ СУУНА

Д.УЛСБАЯР
2023/12/19

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын "Chalco trading Hongkong Co.ltd"-тай 2011 онд байгуулсан "Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулан урьдчилгаа 350 сая ам долларыг авсан байдаг. Тэгвэл эл асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт гэрчээр дуудагдаад байна.

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ:

"Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүл гэдэг үүргийг УИХ-аас авч байсан. Эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь буруу байсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм уу? Энэ гэрээг хийхэд Засгийн газар оролцоогүй.  

Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. 2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой. 

Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолын 1.Хүний хөгжил сангийн 2011 оны орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 310.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг урьдчилгаа төлбөр болон зээл хэлбэрээр бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс Монгол" ХХК-д даалгасугай гэж заасан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05