Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарсны улмаас 7 хүн амиа алдсан талаар мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн 4 нь хүүхэд байсан бол нэг нь Онцгой байдлын алба хаагч байжээ.
Газар дээр нь ажиллаж байгаа ОБЕГ-ынхан " Өглөө 07 цаг 02 минутад Цагдаагийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг айлд гал гарлаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги 8 албан хаагч, 2 автомашинтай ирэхэд барилгын 4 давхарт гал бүрэн тархсан утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг авсан.
Гал түймрийг унтраах болон хайгуул хийх явцад 5 иргэн угаартаж нас барсан байсан. Онцгой байдлын албаны нэг алба хаагч угаартаж, нэг иргэн угаартсан байсныг нь яаралтай тусламжийн эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн" гэж мэдээлсэн байсан юм. Харамсалтай нь дээрх иргэд эмнэлэгт очоод нас баржээ.