Нүүрсний хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална. Сонсголын үеэр хянан шалгагч шинжээч "2011 оны 10 сараас 2023 оны 10 сар хүртэл ЭТТ ХК нийт гэрээнээс 826 сая ам.доллар-ын үнийн зөрүү гарахаар байна" гэх мэдээллийг өгөөд байна .