Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Сонсголын эхэнд гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай албан бичгийг шүүхэд хүлгүүлсэн байна. Шүүгчээс түүний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд байгаа тухай хариу албан бичгийг ирүүлжээ.
Тэрбээр өөрөө нүүрсний сонсгол оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх хурал нь энэ сарын 27-ны өдөр хүртэл хойшлогдоод байгаа юм.