Ж.ЭРХЭМБААТАР: Б.ЭНХБАЯРЫН ЯВУУРГҮЙ УЛС ТӨРЖИЛТ ТАВ АЛХАХГҮЙ БАРИГДАНА

Д.УЛСБАЯР
12 цагийн өмнө

Нүүрсний сонсголын хоёрдахь шатны сонсголоор  нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Үүнээс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хэмжээгээр нь эрэмбэлэн компаниудын жагсаалтыг гаргасан бөгөөд тухайн компаниудад хамаарал бүхий улстөрчдийн нэрсийг шинжээчийн зүгээс мэдээлэв.Үүнд "Нэмэх тээвэр" ХХК-ийн асуудлаар ЦХХЯ-ын дэд сайд Ж.Эрхэмбаатарын нэр цохогдсон юм.

Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа " Б.Энхбаяраа чи 2014 оны Хөгжлийн банкны зээлд 2023 онд томилогдсон намайг холбоотой мэт зарласан. Би юм хэлээгүй.

Өнөөдөр Төмөрхуягийн Эрхэмбаатарыг Жаргалцэнгэлийн Эрхэмбаатартай адил болгож “Нэмэх тээвэр” ХХК-тай намайг холболоо шүү!!!

Аз болж цахимжилтын үр дүнд компанийн эзэмшлийн мэдээлэл ил юм. Чам шиг худалчийн явуургүй улс төржилт тав алхахгүй баригдана.

Нүүрсний хулгай гэж яг юу болсон, ямар луйвар болсон, хэн хулгай хийсэн чамд хамаагүй бололтой. Үнэн чухал бус өрсөлдөгч болчих вий гээд цохиж унагаах нь чухал бололтой. Ах дүү болж явсан минь саяхан даа. Тав алхахгүй баригдах худал хуурмагаар нүүрсний хулгайг илчлэх гээд байгаа мэт жүжиг чинь хол явахгүй шүү!!!

Манлай хулгайч Женкогийн өмнө, “Хишиг арвин” ХХК-ийн хэдэн их наядын тендер шалгаруулалтыг хууль бус болсон гэсэн шинжээчийн дүгнэлтийн өмнө шударга царай чинь яаж байсныг чинь харсан шүү!!!

Үндсэн хуулийн Цэц дээр уулзъя. Дур зорго бүрд хязгаарлалт байдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартсан бололтой!!!" гэжээ.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… Өчигдөр
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… Өчигдөр
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 21 цагийн өмнө
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 21 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06