ЦАХИМ ХИЧЭЭЛД ОРОХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙГ НӨХЦӨЛ, БОЛОМЖООР ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Э.ЭНХЧИМЭГ
2023/12/18

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахимаар зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан.

Үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал,

  • Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавин, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • Зайн, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн мэдээлэлд үндэслэн хичээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
  • Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсанд шуурхай мэдээллэх;
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх;
  • Асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг анхаарч, цахимаар хичээллэх боломжийг бүрдүүлэх;
  • Хүүхдийг ахуйн осол, гэмтэл /гал түймэр, түлэгдэлт, хөлдөлт, халтиргаа гулгаа, угаартах, өндрөөс унах, овор ихтэй эд, зүйлд дарагдах гэх мэт/ эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  • Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болгосон юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 10 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05