Ш.АДЬШАА: НАДТАЙ ХАМААРАЛТАЙ ХЭН Ч НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБОГДВОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН

Д.УЛСБАЯР
2023/12/18

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын хоёр дахь үе шатны эхний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний тээвэртэй холбоотой компаниудын харилцаа хамаарлын талаар танилцуулж байгаа билээ. 

Энэ үеэр УИХ-ын Ш.Адьшаагийн болон түүний туслах асан Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий компанийн талаарх мэдээллийг Шинжээч танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр хариулт өгөв.

МИНИЙ БИЕ, АХ ДҮҮ, ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮС "ЭТТ" ХХК БОЛОН БУСАД НҮҮРС ХУДАЛДАН АВАЛТ БОЛОН ХӨРС ХУУЛАЛТЫН БИЗНЕС ХИЙСЭН БОЛ БИ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ҮҮРЭХЭД БЭЛЭН БАЙНА

 Би энэ сонсголд ард түмнээ хүндлээд, төрөө хүндлээд ирсэн юм. ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахиад байх юм уу, үгүй юмуу мэдэхгүй байна. Миний бие 2005 онд Монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд Монгол Улсын ИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012 оноос хойш миний бие миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс "ЭТТ" ХХК болон бусад нүүрс худалдан авалт болон хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага үүрэхэд бэлэн байна. Ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд Ховд аймгийн олон мянган төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна.

Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. гөлөг төөрүүлэх, жинхэнэ нүүрсний хулгайчдыг нуух зорилготой ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ, түр хорооны гишүүдээ. Миний бие 2022 оны зургаадугаар сард УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулан дэмжүүлж төр хувийн хэвшлийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн борлуулалт хил гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих түр хороог байгуулсан. Үүний үргэлжлэл өнөөдөр явж байна. Олон хулгай нүүрсний асуудыг шалгаж мэдээллийг цуглуулан 2023 оны 4 сард УИХ-ын хяналт шалгалтын сонсгол хийхээр төлөвлөн олон нийтэд товыг зарласан байсан. УИХ-ын удирдлагын зүгээс мөрдөн байцаалтын нууц гэдэг шалтгаанаар сонсгол хийгээгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05