ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР ХАМГИЙН ӨНДӨР ТООГООР БУЮУ 1.1 САЯ ТОНН НҮҮРСИЙГ ХИЛЭЭР БҮРДҮҮЛЭЛТГҮЙ ГАРГАЖЭЭ

Э.ЭНХЧИМЭГ
2023/12/18

Нүүрсний сонсголын хоёрдахь хэлэлцүүлгээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт болон экспортын дүн мэдээллийг танилцуулсан. 

Энэ үеэр шинжээч гурван дата программд тулгуурлан гаргасан дүн мэдээллээр олон улсын тээврийн С зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэх мэдээллийг танилцуулсан.

 Түүнчлэн С зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсийн тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байгааг мэдээлсэн. 

Тэгвэл хамгийн олон гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн “Эко глобал ложистик” /520 мянга/, Шанхын хэц /183 мянга/, Алтаннууц /139 мянга/, Цэций гуа /130 мянга/, Дэлгэрэхцагаановоо /105 мянга/, Аранзал алаг /53 мянга/, Хансахиус /6400/, ВВ транс /5094/ гэсэн компаниудыг үүсгэн байгуулсан Их Британи улсад БНХАУ-ын иргэдийн байгуулсан “И коммодитс монголиа интеллижент ложистикс” толгой компанийн Монгол талын хувьцаа эзэмшигч буюу Гүйцэтгэх захирал нь Цэрэнпүрэвийн Амгалан буюу ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр байжээ.

 Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга асан, авлигын хэргээр хоригдож байсан Х.Баатарын төрсөн хүү юм. Б.Батдаваагийн эхнэр нэр дурдсан есөн компаниараа дамжуулан 2011-2023 оны хугацаанд нийт 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргажээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Б.Батдаваа нь Дундговийнх. Бүр тодруулбал Сү.Батболдын ойрын хамаатан. Дундговьд нэр дэвшихээр бэлтгэж буй.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05