Говь- Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байгаа юм. Байгаль цаг уурын болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна. Аймгийн хэмжээнд отор нүүдэл хийж байгаа 112 айл байгаа бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийн цахим санг үүсгэн, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа гэдгийг танилцуулсан.