Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт; Нүүрс тээврийн "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал; Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.
Тухайлбал 440 их наядын хулгай гарсан гэж ярьсан УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудлаа.