Б.ЭНХБАЯР: УЛС ТӨРИЙН НАМ БОЛ ХУЛГАЙГ ХААЦАЙЛДАГ НУУВЧ БИШ

Д.УЛСБАЯР
2023/12/15

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Хоёр дахь сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх юм.

СОНСГОЛ ДАРГАЛАГЧ Б.ЭНХБАЯР:

Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. 

Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05