Хэнтий аймгаас 3 км-ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан автобус осолдсон байна. Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 13-ний 13:34 цагийн орчимд жолооч Э нь Хэрлэн-УБ замын чиглэлд 44 зорчигчтой "Айсбн" ХХК- ийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан байна. Жолооч гэрлийн гялбаанд орж зам дээр байсан өвс преслэгч машин мөргөлджээ.