БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МАЛЧИД ЗУДАД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Э.ЭНХЧИМЭГ
11 цагийн өмнө

УОК-ын Шуурхай штабаас аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийж, өвөлжилтйн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, холбогдох мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна. 

Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгаа тул үүрэг өгсөн. Тус аймагт 2023-2024 онд 13 сум, нэг тосгон, 100 багийн 10,159 малчин өрхийн 2 сая толгой мал өвөлжих тооцоолол гарсан. Аймгийн нутаг дэвсгэрт 596 өрхийн 76,7 мянга, сум дундын отрын бүс нутагт 1364 өрхийн 437,7 мянган мал отроор өвөлжих юм.

Аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, уулаараа 15-40 см, тал газарт 1-5 см, зузаан цастай, агаарын температур өдөртөө -30, шөнөдөө -39 градус хүрч хүйтэрч байна. Зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 20 орчим хувьд дунд зэргийн, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан. Зун гандуу байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн зэргээс шалтгаалж мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой, бэлчээрийн өвс, ургамал цасанд дарагдаж, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурснаас малчид зудад өртөх эрсдэл өндөр байна. Төв, суурин газраас алслагдсан үүрэн холбооны утасны сүлжээ барих боломжгүй байршилд өвөлжиж байгаа малчдын судалгааг сум, баг бүрээр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, жирэмсэн эхэд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгааг хэлсэн. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг боловсронгуй болгож танилцуулах, эрсдэлийг хохирол багатай даван туулахад хүн, хүч хэрэгслээ дайчлан байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 14 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05