Үе үеийн эмэгтэй парламентчидын чуулган маргааш Төрийн ордонд болно.
Энэхүү арга хэмжээ нь “Эмэгтэй парламентчидын чуулган-2022” чуулганаас гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулахад оршиж буй бөгөөд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга замын талаар хэлэлцэх аж. Чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох юм байна.