Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга арван хоёрдугаар сарын 15-наас газар олгохгүй. Тодруулбал Зөвхөн Нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар олгоно. Үүнд:
- Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;
- Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах нөлөөллийн бүсэд өртөгдсөн иргэн, ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;
- Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед;