Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 09-ний өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тухайн цэргийн биеийн байдал ямар байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад, "Алба хаагчийн биеийн байдал хэвэндээ байна. Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Удирдлагын түвшинд болон тус ангийн зүгээс эмнэлгийн байгууллагатай байнга холбогдож, шаардлагатай тусламж, зохицуулалтыг хийж байна" гэв.