ЕРӨНХИЙЛӨГЧ ГАДААДЫН КОМПАНИД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛСЭН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Э.ЭНХЧИМЭГ
2023/12/07

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх  Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Энэхүү чиглэлийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр танилцууллаа. Тэрээр "Сүүлийн үед УИХ-аар ноцтой мэдээлэл яригдаж олон нийтийг цочирдууллаа. Тодруулбал Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээд эзэмшсэн байна гэх баримт ил боллоо. Энэ асуудалд Ерөнхийлөгч онцгойлон анхаарч Засгийн газар, холбогдох хуулийн байгууллага яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд ил тод нээлттэй зарлах ёстой байр суурийг илэрхийлж байна гэсэн юм. Мөн ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд чиглэл өгсөн. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа

Монгол Улсын газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай

Монгол Улс нэгдмэл байж, зөвхөн нутаг, засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь Монгол төрийн  үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг. 2023 оны нотлон хамгаалах сонсголын үеэр Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн, гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшсэн баримт ил боллоо. Засгийн газар газрын тухай хуулийн дагуу хуулийн хүрээнд арга хэмжээ авч,  гэм буруутай этгээдийн хуулийн байгууллагад шилжүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шуурхай танилцуулж ажиллах чиглэл өгч байна.  

Түүнчлэн сүүлийн үед Өмнөговь аймагт бороо орохоо больсон. Байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж, үүнд анхаарах зайлшгүй шаардлагатай" гэв.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05