ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б. ГАНХУЯГИЙН ҮСНЭЭС 9200 ДАХИН ИХ ХҮНЦЛИЙН ХОР ИЛЭРЧЭЭ

Э.ЭНХЧИМЭГ
2023/12/06

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлт гаргасан ч оролцуулах боломжгүй хэмээн Хууль зүйн сайд Б.Энхбаяр тайлбарлав.

Мөн энэ үеэр Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа "Б.Ганхуягийг хэвийн хэмжээнээс 9200 дахин их хүнцлийн хороор хордож үхэлд хүргэх хэмжээний аюултай байгаа гэдэг лабораторийн эмчийн дүгнэлт гарсан байна" гэж мэдээлсэн. Тэрээр хэлэхдээ “Миний дүүгийн биеэс их хэмжээний хүнцэл илэрсэн гэдгийг мэдсэн. Судалбал хүнд хортой металл гэдэг нь тогтоогдсон. Б.Ганхуягийн биед илэрсэн хүнцлийн хэмжээ 9200 дахин илүү байна гэж шинжилгээ авсан нарийн мэргэжлийн эмч нь дүгнэсэн. Ардчилсан Монгол Улсад хүнийг олон сараар цагдан хориод үг хэлэхийг нь хааж, боочхоод нэмээд хордуулж болох юм уу. Мөн нойр булчирхай болон чөмгөөр нь дамжиж таван цул нь гэмтэх эрсдэл үүссэнээс гадна бөөрний хүнд өвчтэй болох нөхцөл байдал тогтоогдоод байгаа" гэв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05