ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Монгол Улсад ажиллаж байгаа 560 гаруй шүүгчийн 75 хувь нь Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын томилсон шүүгчид гэдэг ноцтой мэдэгдлийг хийсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "70 хувь нь Эбигийн томилсон шүүгчид" ч гэх шиг. Тийм хуультай юмыг яахав. Би Монголын шүүгчдээр бахархдаг. Шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ, хар цагааныг ялгана гэдэг амар ажил биш. Тэд улстайгаа тэнцэх хүнд ачаа үүрдэг. Нэг үе шүүхэд итгэх итгэл 18-64 хувь хүрч байсан юм. Шүүх, шүүгч томилгооноос хараат байсан үеийг би хууль санаачилж өөрчилсөн. Шалгуур, сонгох, санал болгох үйл явц бүгд тусдаа хуультай, хараат бус. Шүүхийн шийдвэр ил тод болсон. Сая Олон улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр Монгол шүүгч томилогдлоо. Бас л миний хүн гэх үү" гэжээ.