Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Тавантолгой ХХК-тай нүүрсний гэрээ хийсэн компаниудыг танилцууллаа.
Тус компанитай сонгуулийн өмнө 50 сая тонн нүүрсний гэрээ хийсэн "Акмиконсалтинг" ХХК нь АН-ын МҮДН фракцын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд байгаа талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр
АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул
УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.