Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court)-д шүүгчээр Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн томилогдсон байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн твиттер хуудастаа, "Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо. Тэрээр энэхүү чухал олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол Улсын шүүгч болж байна" хэмээн мэдэгджээ.