Баянзүрх дүүрэгт автобусны буудлыг тохижуулах ажил хийгдэж байна. Уг ажлын хүрээнд Шархадны эцэст автобусны дулаан өрөөг барьж, тохижуулжээ. Тодруулбал, 50-60 хүний багтаамжтай уг буудалд иргэд автобусаа хүлээх зуураа автобусны картаа цэнэглүүлж, утсаа ч цэнэглэх боломжтой юм.
Жишиг энэ буудлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэсэн бөгөөд явган зорчигчийн зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой.
Цаашид уг төсөл 14-р хороо Халдварт, 20-р хороо Гачуурт, 23-р хороо Улиастайн автобусны эцсийн буудлуудад хэрэгжих юм байна.